ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс улсын хэмжээн дэх зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2023 оны 6 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах, хяналтын прокурорууд оролцсон тус зөвлөгөөнд “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгаж шийдвэрлэх ажиллагаа”, “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналт”, “Эрх хязгаарлах арга хэмжээнд тавих прокурорын хяналт”, “Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн үйл ажиллагаа, хөгжүүлэлт” зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулсан байна.

Мөн Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн сургагч багш нар тодорхой сэдвээр сургалт явуулж, зөрчлийн хууль тогтоомжийн  хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцсон байна.