Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран Засгийн газрын тусгай сан буюу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд олгогдсон хугацаа хэтэрсэн зээлийг нөхөн төлүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөний үр дүнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Цагдаагийн хэлтэс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан иргэд зээлийг зориулалтын дагуу зарцуулж буй эсэхэд шалгалт хийх, хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын мэдээллийг солилцож шүүхэд нэхэмжлэл гаргах, оршин суух хаягаа өөрчилсөн хаана байгаа нь тодорхойгүй зээлдэгч нарыг эрэн сурвалжлах зэрэг ажлыг хамтран явуулахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба