Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд тулгардаг хүндрэл, хэргийг шуурхай шийдвэрлэхэд анхаарах асуудал, түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар хэлэлцүүлэгт оролцогчид харилцан санал солилцож, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт зохион байгуулах, гарын авлага гаргах, холбогдох төрийн байгууллагуудад тодорхой асуудлаар санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба