Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Татварын хэлтсийн удирдлага, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр “Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, нөхцөл байдал”, “Татварын ерөнхий хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг, зөрчлийн шинж онцлог, ялгаа” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба