Булган аймгийн прокурорын газраас төрийн албан хаагчид холбогдох эрүүгийн болон зөрчлийн хэргийг 2022 оны байдлаар аймгийн хэмжээнд судлахад эрүүгийн 28, зөрчлийн 146 хэрэгт төрийн алба хаагч холбогдон шалгагдсан байжээ.
Тиймээс аймаг дахь төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг танилцуулан “Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг, зөрчилд хийсэн дүн шинжилгээ, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт” сургалт хийсэн байна.
Мөн төрийн албан хаагчийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд анхаарч, холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба