Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эмч, эмнэлэгийн байгууллагын ажилтнуудад “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг, Эрүүл мэндийн тухай хууль зөрчих зөрчлийн тухай ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн резидент эмч нар болон Улсын Клиникийн Төв Эмнэлэгийн 850 гаруй эмч, ажилтнууд оролцсон байна.
Цаашид Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Улсын Клиникийн Төв Эмнэлэгтэй хамтран тус эмнэлэгийн ажилтан, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөмж, гарын авлага гаргах зэргээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба