Дорноговь аймгийн прокурорын газраас аймгийн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 22 байгууллагын 80 албан тушаалтнуудтай нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр аймгийн нутаг дэвсгэрт гарч буй зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудлын талаар хэлэлцэж, Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн үйл ажиллагаа, хөгжүүлэлтийн талаар мэдээлэл танилцуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба