Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2023 оны эхний хагас жилийн байдлаар мөрдөн байцаалтын 204 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнө оны мөн үеэс 36.9 хувиар өсжээ. Үүнээс Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 55.8 хувиар өссөн нь хамгийн их байна. Иймд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео шторкыг бэлтгэн хүргэж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба