Улсын ерөнхий прокурорын газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн хурлаар Прокурорын байгууллагаас 2023 оны эхний хагас жилд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн онцлох ажлуудын талаар болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар танилцуулав.
Хэвлэлийн бага хуралд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Долгион, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор У.Золжаргал, Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба