Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр хууль, тушаал журамд заасан чиг үүргийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, “Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба