Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг нь хангах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, эрх нь зөрчигдөх эрсдэлээс хамгаалах, холбогдох хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах чиглэлээр байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хамтран ажиллах асуудлыг ярилцаж, шийдвэрлэсэн байна.
Мөн аймгийн прокурорын газраас хүүхдийн эрхийг зөрчих зөрчил, Эрүүгийн хуульд заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалсан судалгааны дүнг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт танилцуулж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар заавар, чиглэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба