ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ТАЛААР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ТАЛААР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Тус зөвлөгөөнд Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулж “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чанар үр дүн, анхаарах асуудал”, “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам”-ын талаар сургалт орж цаашид практик сургалтуудыг зохион байгуулахаар болжээ.