ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР 5 БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР 5 БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага 2023 оны 7 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 394 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 4 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 5 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь хүнс, бараа бүтээгдэхүүний эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл, аюулгүй байдалд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хүнсний эрүүл ахуй хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилсэн гэх зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар “Ш” ХХК-д мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.