Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 27 байгууллагын удирдах албан тушаалтнуудтай “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чанар, үр нөлөөг боловсронгуй болгох” сэдвийн хүрээнд хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хяналт, шалгалтын явцад илэрч буй нийтлэг алдаа дутагдлыг танилцуулж, цаашид анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба