Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын шүүх, Цагдаагийн хэлтэс, тус аймгийн Орхон сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран иргэдэд хууль сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Хөдөлгөөний аюулгүй байдал”, “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Ойн тухай хууль тогтоомж” зэргээр мэдээлэл хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага тараасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба