Дундговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргал, Өндөршил, Өлзийт, Гурвансайхан, Дэрэн сумдын иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр яриа, таниулга хийх ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, аймаг, сумдын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, түүний шийдвэрлэлт, шалтгаан, нөхцөл зэрэг анхаарах асуудлыг иргэд, төрийн албан хаагчдад танилцуулж, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, гарын авлага тараажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба