Улсын хэмжээнд 2023 оны 7 дугаар сарын байдлаар 201.235 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 6 дугаар сартай харьцуулахад 24.7 хувиар буурсан байна.
Нийт зөрчлийн хэргийн 63.5 хувь нь Нийслэлд, 36.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 95.2 хувийг Цагдаагийн байгууллага, 4.8 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 191.638 хүн, 494 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 22.5 хувиар, хуулийн этгээд 27.1 хувиар буурсан байна.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 79.8 хувь нь эрэгтэй, 20.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.8 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн долоодугаар сард үйлдэгдсэн зөрчлийг зургаадугаар сартай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 63.1 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 53.8 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 43.2 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 23.4 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 12 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 8 хувиар тус тус буурчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба