Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн Есөнбулаг суманд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр аймаг, сумдын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл зэрэг анхаарах асуудал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна иргэдээс гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авч ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба