Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн болон хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн хэргүүдийн хууль зүйн үндэслэлийг шалгажээ.
Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгуулахаар 6 дүгнэлтийг бичиж, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.
Сум дундын прокурорын газраас шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргахгүй байх зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 2 байгууллагын 23 албан тушаалтнуудад сургалт зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба