Хүний эрхийн үндэсний комиссоос “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үер Увс аймгийн прокурорын газраас эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, хийсэн ажил, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.
Уг хэлэлцүүлэгт тус аймгийн Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн анги, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын 100 орчим албан хаагчид оролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба