Прокурорын байгууллагын нэгж, газруудад Тамгын хэлтсийн даргын ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийг “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ын дагуу сонгон шалгаруулна.
Нэг: Тавигдах болзол, шаардлага:
Хоёр. Сул орон тоог нөхөхдөө журамд заасан болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон нөөцөд байгаа иргэд хамт өрсөлдөнө. /Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1/
Гурав: Бүрдүүлэх материал
Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нэмэлтээр дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
–Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал;
–Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа;
–Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн “хангалтгүй” үнэлгээ аваагүй байх.
Дөрөв. Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч, иргэдэд шалгалт өгөх, өдөр, цаг, байршил болон бусад мэдээллийг “Prokuror.mn” сайтаар мэдээлнэ.
Тав. Оролцогчид холбогдох материалыг бүрдүүлж, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Бага тойруу Хуульчдын гудамж 15/1 хаягаар илгээх, эсхүл Улсын ерөнхий прокурорын газрын 110 тоот өрөөнд биечлэн хүлээлгэн өгөх боломжтой.
Бүртгэлийн хураамж 30.000 төгрөг
Холбоо барих утас:88019466, 88095753.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АВАХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШААРДЛАГА
Байгууллага
Дотоод нэгж
Албан тушаалын нэр
Албан тушаал
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага
Ангилал
Зэрэглэл
Боловсрол
Мэргэжил
Мэргэшил
Туршлага
УЕПГ-ын дэргэдэх сургалт, судалгааны хүрээлэн
Тамгын хэлтэс
Тамгын хэлтсийн дарга
Эрхэлсэн түшмэл
АА-5
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Эрх зүйч, төрийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх
Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх
Аймгийн прокурорын газар
Дүүргийн прокурорын газар
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба