ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Ховд аймгийн прокурорын газраас 2023-2024 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Жаргалант сумын долоон сургууль, 16 цэцэрлэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулжээ.

Тус аймгийн хэмжээнд хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол 2022 онд 7, 2023 оны эхний хагас жилд 6 гарсан.

Иймд цаашид хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх ажлыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгсөн байна.

Энэ хичээлийн жилд Ховд аймагт 28.300 гаруй хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдаж байгаагаас аймгийн төв Жаргалант суманд 14 мянга 600 орчим хүүхэд суралцаж байгаа аж.