Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ноён Цай Вэньруйг элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба