АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТРАН “ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТРАН “ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын ерөнхий прокурорын газар  АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хоёр улсын хамтын ажиллагаа, эрх зүйн тогтолцооны хөгжлийг дэмжих, прокурорыг чадавхжуулах  зорилгоор “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сургалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэ удаа Улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын 30 прокурор сургалтад оролцож, АНУ-ын Флорида мужийн Хойд дүүргийн шүүхийн шүүгч Майкл Ж.Франк, мөн тус мужийн Дундын дүүргийн шүүхийн шүүгч Виржиниа Ковингтон, Патент, барааны тэмдгийн газрын Олон улсын харилцаа, бодлогын хэлтсийн өмгөөлөгч-хуульч Марк Абумери, Хууль зүйн яамны Олон улсын компьютер хаак, оюуны өмчийн газрын өмгөөлөгч-зөвлөх Жэймс С.Юүн, Монгол Улс дахь Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд нар сургалт, мэдээллийг өгч байгаа юм.

Прокурорууд оюуны өмчийн эрхийн хууль тогтоомж болоод тоон шинжилгээний хөгжил, дэвшил, энэ төрлийн хэргийн нотолгоог шүүхэд гаргах арга тактик, олон улсын хамтын ажиллагаа зэрэг чухал сэдвүүдээр суралцаж, АНУ-ын мэргэжилтнүүдээс туршлага судална.