Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс прокурорын байгууллагад дадлага хийж буй их, дээд сургуулийн оюутнуудад чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар прокурорын байгууллагын түүхэн замнал, уламжлал, бүтэц зохион байгуулалтын талаар болон дадлага хийхэд баримтлах журам заавар, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгчээ.
Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагад МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Их Засаг” Олон улсын их сургууль, “Отгонтэнгэр” их сургуулийн 300 орчим оюутан дадлага хийж байгаа юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба