“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ БА ПРОКУРОРЫН ХЯНАЛТ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

A- A A+
“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ БА ПРОКУРОРЫН ХЯНАЛТ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны хүрээлэн, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран зохион байгуулж байгаа “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг ба прокурорын хяналт” сургалт өнөөдөр /2023.09.18/ болж байна.

Сургалтад аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын орлогч болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах зэрэг нийт 50 прокурор хамрагдаж байгаа бөгөөд Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, Хууль бусаар ан агнах, Хууль бусаар мод бэлтгэх зэрэг сүүлийн үед түгээмэл үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд тавих прокурорын хяналт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад анхаарах асуудлын талаар нарийвчлан судлахаар төлөвлөсөн байна.