ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАРУУН БҮСИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАРУУН БҮСИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Ховд аймгийн прокурорын газар тус аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний баруун бүсийн үндэсний төвтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр анхаарах асуудал, нотлох баримтуудыг шүүх, прокуророос үнэлж шийдвэрлэх явцад гарч буй зөрчил, зонхилон үйлдэгдэж байгаа зөрчлийн гаралт, түүний шийдвэрлэлтийн талаар 70 гаруй алба хаагчдад мэдээлэл өгч, санал солилцжээ.

Шүүх шинжилгээний баруун бүсийн үндэсний төвөөс тус байгууллагад хийгдэж буй бүтцийн өөрчлөлт, шинээр гарсан хууль, журмын талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Ховд аймгийн хэмжээнд 2023 он гарсаар гэмт хэргийн шинжтэй 855, зөрчлийн шинжтэй 2900 гомдол  мэдээлэл хүлээн авч шалгаж байна.