Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн жинхэнэ албан хаагчийг нэгж прокурорын газруудын “Тамгын хэлтсийн дарга”-ын албан тушаалд холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Гурван үеийн намтар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа /e-mongolia–аас татан авах/;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
- Тухайн орон тоонд шилжин ажиллахыг хүссэн өргөдөл.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: s.siilegmaa@prokuror.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 88019466 /ажлын цагаар/
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АВАХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШААРДЛАГА
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаалын нэр |
Албан тушаал |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
Ангилал |
Зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||
УЕПГ-ын дэргэдэх сургалт, судалгааны хүрээлэн |
Тамгын хэлтэс |
Тамгын хэлтсийн дарга |
Эрхэлсэн түшмэл |
АА-5 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх |
Эрх зүйч, төрийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр |
Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх |
Аймгийн прокурорын газар |
||||||||
Дүүргийн прокурорын газар |