ПРОКУРОРУУД БАГШЛАХ АРГА ЗҮЙД СУРАЛЦЛАА

A- A A+
ПРОКУРОРУУД БАГШЛАХ АРГА ЗҮЙД СУРАЛЦЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн нь Азийн сангийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай хамтран АНУ-ын Төрийн Департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Сургагч багш бэлтгэх” сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ур чадвар, мэдлэг туршлагатай прокуроруудыг сургагч багшаар бэлтгэн, шинэ залуу прокуроруудыг хяналтын ажлын чиглэлээр сургаж, дадлагажуулах зорилго бүхий тус сургалтад Улс, аймаг, Тээвэр, дүүргийн прокурорын газрын 28 прокурор хамрагдаж, багшлах арга зүйд суралцсан байна.

Сургагч багшаар бэлтгэгдсэн прокуроруудыг цаашид нарийвчилсан сэдвүүдээр мэргэшүүлж, тогтмол сургалтуудыг явуулахаар төлөвлөжээ.