МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ 28 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ 28 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Олон Улсын прокурорын холбооны 28 дугаар чуулган 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо нээлтээ хийлээ.

Чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны прокурорын байгууллагын төлөөлөл оролцон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, өнөөгийн нөхцөлд эрүүгийн шүүн таслах ажиллагаанд прокурорын оролцоог боловсронгуй болгох, цаашдын хандлагыг тодорхойлох зэрэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж байна.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Олон улсын прокурорын холбоо (IAP) нь дэлхий даяар прокуроруудын нэгдсэн  цорын ганц байгууллага юм. Тус байгууллага нь 1995 онд байгуулагдсан бөгөөд өдгөө тив бүрийн төлөөлөл болсон 177 гаруй улс орны  183 гишүүн-байгууллагаас бүрдэж байна.