Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаанд оролцож, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас хүүхдийн сэтгэл санаанд үүссэн хохирлыг тодорхойлох, нэхэмжлэх хууль зүйн боломжийн талаар мэдээлэл өглөө.
Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 2023 онд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхдүүдтэй хэрхэн ажилласан талаараа танилцуулж, анхаарал татсан, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал солилцож, цаашид энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба