ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ЦАХИМААР ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ЦАХИМААР ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

Прокурорын байгууллагад цахимаар өргөдөл, гомдол гаргах зааварчилгааг танилцуулж байна.

1. https://prosecutor.mn/ сайтад нэвтэрч, өргөдөл гомдол цонхон дээр дарна.

2. Дэлгэцийн голд байрлах “НЭВТРЭХ” товчийг дарна.

3. Ингэснээр Дан танилт, нэвтрэлтийн нэгдсэн системд нэвтрэх цонх гарч ирнэ.

4. Та өөрийн мэдээллийг өгөхийг “ЗӨВШӨӨРӨХ” товчийг дарснаар өргөдөл, гомдлын хэсэг рүү шилжинэ.

5. Өргөдөл гомдол гаргах прокурорын газрын нэрийг сонгоно.

6. Та өөрийн холбоо барих утасны дугаар, email хаяг зэрэг мэдээллүүдийг заавал бөглөх шаардлагатай.

7. Өргөдөл гомдлын утгыг бичиж холбогдох зураг болон бусад материалуудыг хавсаргаж болно.

8. Мэдээллийг үнэн зөв бөглөснөө баталж “ИЛГЭЭХ” товчийг дарна.

9. Таны илгээсэн өргөдөл, гомдол прокурорын байгууллагын цахим хаягт ирэх бөгөөд өргөдөл, гомдол хариуцсан ажилтан хүлээн авч бүртгэл хийгдэнэ.