“ПРОКУРОРЫН ШИЙДВЭР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” НОМЫГ АЛБАН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛАН ГАРГАЛАА

A- A A+
“ПРОКУРОРЫН ШИЙДВЭР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” НОМЫГ АЛБАН ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛАН ГАРГАЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс прокурорын шийдвэр ил тод байх нөхцөлийг хангах, боловсронгуй болгох зорилгоор “Прокурорын шийдвэр боловсруулах арга зүй” номыг албан хэрэгцээнд зориулан гаргалаа.

Прокурорын шийдвэрүүдийг түүвэрлэн судалж, шийдвэр бичих арга зүй, аргачлал боловсруулах ажлыг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны ажлын дүнд “Прокурорын эрх зүйн хэлбэрт тавигдах шалгуур”, “Прокурорын эрх зүйн зарим хэлбэрийн жишиг болгох загвар”-ыг мөн гаргаж, прокурорын хяналтын ажилд мөрдөж эхлээд байна.