УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ЦУСАА ХАНДИВЛАЛАА

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ЦУСАА ХАНДИВЛАЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цус хандивлах өдөрлөг” зохион байгуулж, 40 орчим прокурор, ажилтан цусаа бэлэглэлээ.

Нэг эмнэлгийн өдрийн цусны хэрэгцээг хангахын тулд өдөрт 150 донороос цус цуглуулах шаардлага үүсдэг. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд цусны нөөцийн хомсдол үүссэн талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Аль ч бүлгийн цустай, 17-60 насны хүн цусны донор болох боломжтой. Хүний биед ил болон нөөц хэлбэрээр агуулагддаг 4-5 литр цуснаас 1 удаад 350-400 граммыг авдаг. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээ юм.  

Цус хандивлахын өмнө донорыг эмчийн үзлэгт хамруулж, цусны бүлгийг тодорхойлох, элэгний В, С вирус оношлох зэрэг шинжилгээг газар дээр нь хийдэг  байна.

Таны бэлгэлсэн цус гурван хүний алтан амийг аврах боломжтой тул цусаа хандивлахыг уриалж байна.