Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд бүх шатны прокурорын газрууд эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын төлөвлөгөө”-нд “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах” талаар тусгаж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг чиглэл болгосон байдаг.
Энэ хүрээнд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас байгууллагын прокурор, ажилчдын хүүхдүүдэд зориулсан тусгай өрөөг тохижуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр ашиглаж эхэлжээ.
Хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн бусад цагт харгалзах хүнгүйгээр гэртээ байх нь гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох, гэнэтийн осолд өртөх зэрэг эрсдэлтэй байдаг. Энэхүү өрөөг тохижуулснаар тус прокурорын газрын прокурор, ажилчдын хүүхдүүд эцэг, эхийнхээ дэргэд байж, аюулгүй орчин нөхцөлд сурч боловсрох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой болжээ.
Хүүхдийн хөгжил, хамгаалалд анхаарч, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэе!
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба