МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО ПРОКУРОРЫН МЭДЭГДЛИЙН ДАГУУ ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧЭЭ

A- A A+
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО ПРОКУРОРЫН МЭДЭГДЛИЙН ДАГУУ ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧЭЭ

Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж,  Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. /энд дарж үзэх/

Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбоо прокурорын мэдэгдлийн дагуу хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлсэн байна.

Тодруулбал, тус холбооноос Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд ажиллаж, амьдарч байгаа бөхчүүдэд Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар улирал бүр сургалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар болсон байна.