ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТАД АНХААРВАЛ ЗОХИХ АСУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН  СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТАД АНХААРВАЛ ЗОХИХ  АСУУДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Шалгалт зохион байгуулах хугацаа, байршил

  • Шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн /Даваа гариг/ 09:00 цагаас
  • Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн 2 давхрын хурлын зааланд тус тус зохион байгуулна.

Шалгалтын явцад анхаарвал зохих асуудал

  • Шалгалтын товлосон цагаас 15 минутын өмнө шалгалт авах байранд хүрэлцэн ирэх;
  • Өөрийн иргэний үнэмлэх, хэрэв байхгүй тохиолдолд түүнтэй адилтган үзэх бусад баримт бичгийг авч ирэх;
  • Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас хуулах, хоорондоо ярилцах болон ном, сурах бичиг, бусад материал, ухаалаг төхөөрөмж /гар утас, таблет, ухаалаг цаг гэх мэт/ авч орох, ашиглах зэргийг хориглоно;
  • Онцгой шаардлага үүсээгүй тохиолдолд бусадтай харилцахгүй байх;

Тусгай шалгалтын мэдлэг, чадварыг сорихдоо дараах байдлаар дүгнэнэ:

  • Прокурорын байгууллагын тамгын хэлтсийн дарга нарын сонгон шалгаруулалтын хууль, эрх зүйн мэдлэгийг албан тушаалын чиг үүргийг харгалзан холбогдох хууль тогтоомж, удирдамжийн баримт бичиг, дүрэм, журам, стандартын хүрээнд боловсруулагдсан сорилгоор шалгана. Шалгалт нь нийт 60 асуулттай байх ба асуулт тус бүр зөвхөн 1 зөв хариутай байхаар боловсруулагдана. Шалгуулагч нийт сорилын 60 хувийг буюу 36 ба түүнээс дээш асуултын хариуг зөв бөглөсөн тохиолдолд сорилын шалгалтад тэнцсэнд тооцож, 2 дугаар шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
  • Сорилгод хариулах шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут / 1 цаг / байна. Сорилгын шалгалт дуусмагц  сорилгын шалгалтыг зогсоох дохио өгч, шалгалтыг дуусган, сорилгын шалгалтын дүнтэй танилцах боломж олгоно.
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх болон бусад чадварыг бодлого, даалгавраар шалгана. Бодох нийт хугацаа 60 минут буюу 1 цаг байна. /20 хүртэл оноогоор дүгнэнэ/
  • Эссэг таваас доошгүй сэдвүүдээс оролцогч нэг иргэнийг төлөөлүүлж сугалуулах бөгөөд уг сонгогдсон /нэг/ сэдвээр нийт оролцогчид эссэ бичнэ. Эссэг дүгнэхдээ агуулга, найруулга зүй, логик уялдаа холбоо, эрх зүйн үндэслэл, дэвшүүлсэн санаа, зөв бичгийн дүрэм зэргийг харгалзан 20 хүртэл оноо өгнө. Эссэ бичих хугацаа 1 цаг үргэлжлэх бөгөөд үгийн тоо 150-иас доошгүй байна.
  • Ярилцлагын шалгалтаар сонгон шалгаруулалтад оролцогчийн өөрийгөө илэрхийлэх, илтгэх ур чадвар, хувь хүний зан төлөв, ажил мэргэжилдээ хандах хандлагыг үнэлэх зорилгоор асуулт тавьж, хариулт авах хэлбэрээр явуулан 30 хүртэл оноогоор дүгнэнэ.
  • Хууль, эрх зүйн мэдлэгийн сорил, эссэ, ярилцлага, бодлогын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцож, прокурорын байгууллагын тамгын хэлтсийн даргын нөөцөд бүртгэнэ.

Шалгалтад оролцогчийн эрх, үүрэг

  • Шалгалтад оролцогч дараах эрх эдэлнэ:
  • Шалгалттай холбогдох асуудлын талаар комиссын дарга, гишүүдээс лавлагаа, мэдээлэл авах;
  • Шалгалтын бүртгэл, зохион байгуулалт, шалгалтын даалгаврын агуулга, боловсруулалт, үнэлгээ, шалгалттай холбогдох бусад асуудлын талаар комисст гомдол гаргах.
  • Шалгалтад оролцогч дараах үүргийг хүлээнэ:
  • Шалгалтад бүртгүүлэх баримт бичгийн үнэн зөвийг хариуцах, шаардлагатай нэмэлт материалыг бүрдүүлж өгөх;
  • Шалгалт товлогдсон цагаас хоцрохгүй байх;
  • Шалгалтад орохоор ирэхдээ иргэний үнэмлэх, хэрэв байхгүй тохиолдолд түүнтэй адилтган үзэх бусад баримт бичгийг авч ирэх;
  • Шалгаруулалтын журам, дэгийг зөрчихгүй байх;
  • Комиссын дарга, гишүүдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, бусад оролцогчдын хууль бус үйлдлийг зогсоох, анхааруулах байдлаар хамтран ажиллах.

Шалгалтын дүн, даалгаврыг хүчингүйд тооцох

  • Дараах тохиолдолд шалгалтад оролцогчийн дүн, даалгаврыг хүчингүйд тооцно:
  • Баримт бичиг дутуу, хуурамчаар бүрдүүлсэн;
  • Шалгалтад өөрийнхөө өмнөөс өөр бусад этгээдийг оролцуулахаар завдсан, оролцуулсан;
  • Энэ журмыг зөрчиж, нууцлал алдагдсаны улмаас шалгалтад тэнцсэн нь илэрсэн;
  • Шалгалтын явцад энэ журмыг удаа дараа зөрчсөн;
  • Зөвшөөрөгдөөгүй материалыг шалгалтын явцад ашиглахыг завдсан, ашигласан;
  • Шалгалтын хуудсанд зөвшөөрснөөс бусад тэмдэглэгээ хийсэн;
  • Бусад оролцогчоос хуулсан, хуулуулах болон бусад зөрчлүүдийг гаргасан нь баримтаар тогтоогдсон.

Гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх

  • Сонгон шалгаруулалтын бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг комисст гаргана.
  • Гомдол гаргагч шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг нэрсийн жагсаалт гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор, шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг үнэлгээг танилцуулснаас хойш ажлын 1 хоногийн дотор, бусад гомдлыг тухай бүр бичгээр гаргана.
  • Гомдол гаргагч нь гомдолдоо шаардлага, түүний үндэслэлийг тодорхой дурдаж, нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.
  • Комисс сорилын шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдлыг даруй шийдвэрлэн, бодлого, даалгаврын шалгаруулалтад оролцох боломжит хугацааны өмнө хариуг цахим шуудан болон утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ.
  • Сорилын шалгалтын үнэлгээнээс бусад гомдлыг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг гомдол гаргагчид бичгээр хүргүүлнэ.

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Прокурорын байгууллагын тамгын хэлтсийн дарга нарын сонгон шалгаруулалтад оролцох иргэн, албан хаагчийг бүртгэх ажиллагааг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд зохион байгууллаа. 

Дээрх хугацаанд нийт 2 иргэн, албан хаагч материал ирүүлснийг шалгалтын комиссын хуралдаанаар хэлэлцэж, албан тушаалын тодорхойлолтод заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэн шалгаруулалтад оролцуулахаар бүртгэж шийдвэрлэсэн болно.

Прокурорын байгууллагын тамгын хэлтсийн дарга нарын сонгон шалгаруулалтын бүртгэлд хамрагдсан иргэдийн жагсаалт

2023 оны 10 дугаар сарын 24                                                                                                                                                 Улаанбаатар хот

Овог нэр

1

Чадраабалын Мөнхчулуун