Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад прокурорын байгууллагатай хамтарч ажиллах нь” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Нийслэл, дүүргийн прокурор газрууд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Монголын иргэний агаарын тээвэр, Хөтөл цемент шохой ТӨХК, Зам тээврийн хөгжлийн төв, Геологи судалгааны төв, Төрийн орон сууцны корпораци, Төрийн банкны төлөөллүүд оролцсон байна.
Уулзалтаар Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын нөхөн төлбөртэй хэрэг маргааныг шийдвэрлэхэд прокурорыг оролцуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба