МОНГОЛ УЛСЫН 14 ДЭХ ЕРӨНХИЙ ПРОКУРОР Ж.АВХИА АГСНЫ 100 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

A- A A+
МОНГОЛ УЛСЫН 14 ДЭХ  ЕРӨНХИЙ ПРОКУРОР Ж.АВХИА АГСНЫ  100 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалах яамны сайд, БНМАУ-ын ерөнхий прокурор, Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга асан, хурандаа генерал, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Жарантайн Авхиагийн 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.  

Энэхүү хуралд Батлан хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газар, эрдэмтэн судлаач нарын төлөөлөл оролцож, Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат “Монгол Улсын прокурорын байгууллагын хөгжилд Улсын прокурор Жарантайн Авхиагийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.