Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.11.07/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, хараат бус, бие даасан байдлын талаар ярилцаж, Тусгай илтгэгчээс тодруулсан асуудлаар мэдээлэл өглөө.
НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчид мөн Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, холбогдох байгууллагатай уулзалт хийх аж.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба