ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 186 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

A- A A+
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 186 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Прокурорын байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 10-ныг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 3, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 5,  эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 263 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 920 гомдол, хүсэлтийг хянан үзэв.

Үүнээс 186 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бол одоо прокурорт 734 хянагдаж байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 21 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 36 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллажээ.