СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ “НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-Д АЖИЛЛАЛАА

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ “НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-Д АЖИЛЛАЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүрэг дэх “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллалаа.

Тодруулбал, дүүргийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байгаа хулгайлах, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчлийн хэргийн хор уршиг, үр дагаврын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгсөн байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох хууль зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгчээ.