Энэ оны 9 сарын байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд гэмт хэргийн талаарх 713, зөрчлийн шинжтэй 15302 гомдол, мэдээлэл шалгагдсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 13 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 32 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ.
Тус аймгийн прокурорын газраас дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, Цогт-Овоо, Булган, Ханхонгор, Хүрмэн, Номгон сумдын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдэд үйл ажиллагаагаа сайжруулах талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
Мөн тухайн сумдын иргэдэд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, гарын авлага тараах ажлыг зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба