НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР МЯНГА ГАРУЙ ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

A- A A+
НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР МЯНГА ГАРУЙ ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллагын мэдээлэл, лавлагааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл худалдааны төвүүд дэх салбарт 2022 оны 7 дугаар сараас ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд тус төвөөр мянга гаруй иргэн үйлчлүүлж, зөвлөгөө, мэдээлэл авсан байна. 
Прокурорын байгууллагад өргөдөл, гомдол гаргах, зөвлөгөө, мэдээлэл авах, уулзалтын цаг товлох, хуулбар лавлагаа авах зэрэг үйлчилгээг Дүнжингарав төвийн 72, Мишээл төвийн 12 дугаар цонхноос тус тус авах боломжтой.

БИД ТАНД ТҮРГЭН, ШУУРХАЙ, ЧИРЭГДЭЛГҮЙ ҮЙЛЧИЛНЭ