Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат АНУ-ын Хууль зүйн яамны гадаад дахь Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын алба (OPDAT)-ны Ази, Номхон далайн бүсийн захирал Е-Тин Ву тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, уулзлаа.
Уулзалтаар сүүлийн жилүүдэд талуудын хамтран зохион байгуулсан ажил арга хэмжээ, ялангуяа авлига, албан тушаалын болон зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэргүүдтэй тэмцэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн ажил, түүний үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцов.
Мөн цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, харилцан дэмжиж ажиллахаар тохиролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба