ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газартай хамтран “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ оны 10 сарын байдлаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх 8 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн бол Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт 31 хэрэг шалгагдаж байгаа ажээ.

 Хэлэлцүүлэгт оролцогч байгууллагууд дээрх гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхэд татварын байгууллагаас үзүүлэх дэмжлэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар ярилцаж, хамтран ажиллахаар болсон байна.

Мөн татварын нэгдсэн системд НӨАТ-ын баримтыг хуурамчаар бүртгэх, хуурамч НӨАТ-ын баримт худалдаж авах зэргээр татвар төлөхөөс зайлсхийж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.