Говьсүмбэр аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихгүй байх, эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах чиглэлээр анхаарч ажиллаж байна.
Энэ хүрээнд тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд, аймаг дахь Цагдаагийн хэлтсийн шинээр томилогдсон алба хаагч нартай хамтран хэлэлцүүлэг хийж, сургалт явуулжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар прокурор, эрх бүхий албан тушаалтнууд санал солилцож, нотлох баримт цуглуулахад анхаарах асуудлыг тодорхой жишээнд тулгуурлан ярилцсан нь цаашид хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрхийг зөрчихгүй байх ач холбогдолтой болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба