Багануур дүүргийн прокурорын газраас 2022, 2023 оны эхний хагас жилийн байдлаар тус дүүргийн хэмжээнд хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон, холбогдсон тохиолдлын шалтгаан, нөхцөлийг судалжээ. Судалгаагаар хүүхэд аюулгүй байх ёстой орчиндоо хамгийн их эрсдэлд өртөж байгаа харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон байна. Тодруулбал, хүүхэд хохирсон нийт гэмт хэрэг, зөрчлийн 84,3 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байжээ. Иймд тус дүүргийн прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ГЭР БҮЛ ХАМГИЙН АЮУЛГҮЙ ОРЧИН” видео шторкийг бэлтгэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба