Жил бүрийн 12 сарын 09-ний өдөр тохиодог Авлигын эсрэг Олон Улсын өдрийг угтаж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас авлигын хор уршгийн талаар иргэд, олон нийтэд таниулах ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна.
Энэ хүрээнд Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ажилтан, албан хаагч нарт “Авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт, шүүхээс тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдаж эрүүгийн хэргийн хариуцлага хүлээсэн иргэдэд яриа таниулга тус тус хийж, санал хүсэлтийг нь авсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба