ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 342 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

A- A A+
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 342 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Прокурорын байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 20-оос 24-ийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой тус тус 5, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 332 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1058 гомдол, хүсэлтийг хянан үзэв.

Үүнээс 342 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бол одоо прокурорт 686 хянагдаж байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 18 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 25 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллажээ.